Самранд явсан иргэд осгож нас баржээ

        Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самарт явж байсан иргэд сураггүй болсон гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт энэ сарын 2-нд иржээ.

 

Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн 46 настай эмэгтэй Г, 38 настай эрэгтэй Н нар өнгөрсөн сарын 14-нөөс хойш сураггүй болсон байна. Мөн өнгөрсөн сарын 28-наас хойш иргэн 38 настай эрэгтэй Г сураггүй болжээ.

 

Улмаар Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн нийлсэн 19 хүн  шуурхай ажиллаж энэ сарын 4-ны 12:40 цагт Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газраас иргэн 46 настай эмэгтэй Г, 38 настай эрэгтэй Н нарыг осгож нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

 Харин иргэн Г буюу 38 орчим настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.43.217)

    2016-12-05

    Баягаль хариугаа авна гэж юм бий.