Шавкат Мирзиеев ялалт байгуулжээ
- 2016-12-06
- Дэлхий
- 0

Узбекистаны Ерөнхийлөгчийн сонгуульд Либерал ардчилсан намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Шавкат Мирзиеев ялалт байгууллаа гэж түүний кампанит ажлын хэвлэлийн албанаас мэдээллээ. Хэвлэлийн төлөөлөгч Дилшод Шоумаров хэлэхдээ “Бид сонгуулийн урьдчилсан дүнтэй цаг тутамд танилцаж байгаа. Урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Шавкат Мирзиеев ялалт байгуулсан” гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ням гаригийн өглөө эхэлж даваа гаригийн 16.00 цагт дууссан байна. Саналыг гар аргаар тоолсон аж. Тус улсын Ерөнхийлөгч Ислам Каримов нь өнгөрсөн есдүгээр сарын 2-нд тархиндаа цус харвасны улмаас 78 насандаа таалал төгссөн юм. Үүний дараа Узбекистан улсын Үндсэн хуулийн 96 болон 117, Сонгуулийн хуулийн 8 дугаар заалтын дагуу ерөнхийлөгчийн сонгуулийг энэ сард хийхээр товложээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Шавкат Мирзиеевээс гадна Ардын намын гишүүн Хатамзон Кетмонов, Үндэсний сэргэлтийн ардчилсан намын Милли Тикланич, Бүгд Найрамдах намын Нариман Умаров нар нэр дэвшжээ.

Сэтгэгдэл (0)