12 настай хүү өвөөгийнхөө аминд хүрчээ
- 2016-12-06
- Нийгэм
- 0

Өнгөрсөн ням гарагт 12 настай хүү өвөөгийнхөө аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг, Эрдэнэтолгойд оршин суух 57 настай А-г зээ хүү Ч мэсээр хөнөөжээ. “Манай хүү өвөөгөө хутгалчихлаа” гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход талийгаач А цээжнийхээ баруун хэсэгт мэсний шарх авсан байсан аж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч цус их алдсаны улмаас нас баржээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл (0)