“Евровидение 2017” тэмцээн Москвад болж магадгүй

 

        Украины эрх баригчид болон “Евровидение 2017” тэмцээнийг зохион байгуулагчдын хооронд асуудал гарсан тул уг тэмцээнийг Киевт бус Москвад зохион байгуулж магадгүй гэж Германы “Deutsche Welle” агентлагаас мэдээллэсэн байна. Тус мэдээлэлд тэмдэглэснээр “Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, “Евровидение 2017” дууны тэмцээний зохион байгуулагчид тэмцээнийг Киев хотоос илүү Москвад зохион байгуулах сонирхолтой байна” гэжээ. Түүнчлэн Украины талд санхүүгийн асуудал гарсан гэдгийг мөн тодотгосон аж. Харин Украины Үндэсний телевизийн даргын орлогч Александр Харебин “Евровидение 2017” тэмцээнийг зохион байгуулах эрхийг хасна гэж Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос сүрдүүлсэн бөгөөд Украинд хүнд суртал ихтэй, зохион байгуулалтгүй. Зохион байгуулах багийнхан тэмцээнд ач холбогдол өгдөггүй, үл ойшоосон хандлага гаргаж байна гэж албан шаардлага өгсөн хэмээжээ. Энэ сарын 8-нд Европын өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий Ассамблей хуралдах бөгөөд энэ үеэр “Евровидение 2017” тэмцээнийг Москвад зохион байгуулах эсэхийг шийдэх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)