Нора загварын шоуг шүүнэ
- 2016-12-06
- Энтертайнмент
- 0

“Mongolia’s next top model” шоуг “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар болж, оролцох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж эхэлсэн билээ. 2003 онд хийж эхэлсэн шоуг өдгөө 40 гаруй орон албан ёсны эрхийг нь авч цацаж байна. Тэгвэл удахгүй цэнхэр дэлгэцээр цацагдаж эхлэх уг шоуны шүүгчээр Нора Дагва буюу загвар өмсөгч Д.Оюунномин ажиллахаар болжээ. Дэлхийн загварын тайзнаа гарсан анхны монгол модель Нора Дагва Парис, Милан, НьюЙоркийн загварын тайзнаа алхсан нэгэн юм. Сонирхуулахад, Нора Дагва Нью-Йоркийн “Fashion institute of technology” суралцаж төгссөн, мэргэжлийн гэрэл зурагчин ажээ.

Сэтгэгдэл (0)