“Оскар”-ын ёслолыг Жимми Киммел хөтөлнө

 

        Хошин шогийн жүжигчин Жимми Киммел ирэх оны хоёрдугаар сарын 26- нд болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөр болжээ. Энэхүү ёслолыг хошин шогийн жүжигчин хөтөлж буй анхны тохиолдол нь энэ аж. Тэрбээр уг үйл явдлыг батлаад өөрийн цахим хуудастаа “Тийм ээ, би “Оскарыг” хөтөлнө. Энэ тоглоом биш учраас итгэж болно. Академи авардс аймшигтай боловч сайхан байх болно” гэжээ. Жимми Киммел нь өмнө АМА буюу Америкийн хөгжмийн ёслол, “Emmy” авардсыг хөтөлж байсан туршлагатай юм. Энэ жилийн “Оскар”- ын шагнал гардуулах ёслолыг жүжигчин Крис Рок хөтөлсөн бөгөөд үзэгчдийн хувиараа АНУ-ын телевизийн түүхэнд сүүлийн найман жилд байгаагүй хамгийн доод төвшинд хүрсэн ёслол болсон байна. Уг нэр хүндтэй ёслолыг өмнө нь Эллен Дэ Женнерс, Сэт Макфарлан, Вүүфи Голдберг, Патрик Харрис зэрэг алдартнууд хөтөлж байсан билээ. Жимми Киммел нь 2003 оноос хойш хувийн ток шоугаа хөтөлж, “Pitch Perfect 2”, “Ted 2” зэрэг алдартай кинонд тоглосон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)