Мануэль Вальс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

 

        Францын Ерөнхий сайд Мануэль Вальс ирэх оны хавар болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Тэрбээр төрийн эрхийг баригч Социалист нам доторх сунгаанд албан ёсоор нэрээ дэвшүүлснээр Ерөнхий сайдын албан үүргээсээ татгалзахаар болсон байна. Ерөнхий сайд Мануэль Вальс нь Испанид төрж өссөн бөгөөд 20 настайдаа Францын иргэн болжээ. Тэрбээр кампанит ажлаа улс төрийн үйл хэргээ эхлүүлж, 2002-2012 онд хотын захирагчаар нь ажиллаж байсан Эври хотоос эхлүүлэх аж.Мөн тэрбээр Францын парламентын доод танхимд гурван удаа сонгогдон ажиллаж байсан туршлагатай улстөрч юм. Мэдэгдэлийнхээ дараа сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Тийм ээ, би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Франц орны надад өгсөн гайхалтай бүх зүйлийг эргүүлэн өгөхийг хүсч байна” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)