Японы тэрбумтан Масаёши Соны АНУ-д хөрөнгө оруулна

 

        Японы харилцаа холбооны тэргүүлэгч “Softbank” группийн захирал Масаёши Соны АНУ-д 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 50 мянган ажлын байр бий болгоно гэж амласан тухай АНУын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна. Группийн тэргүүн Масаёши Соны өнгөрсөн мягмар гаригт Нью-Йорк хотноо Доналд Трамптай уулзах үеэрээ энэ талаараа мэдэгджээ. Масаёши Соны нь хөрөнгийн хэмжээгээрээ Японд хоёрдугаарт бичигддэг 17.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нөлөө бүхий бизнесмэн аж. Шинжээчдийн үзэж буйгаар энэ мэдэгдэл нь улс төрийн шинж чанартай тохиролцоо байж болзошгүй гэнэ. Тодруулбал, өнгөрсөн 2013 онд “Softbank” групп Америкийн үүрэн телефонийн “Sprint Nextel” компанийг 22 тэрбум ам.доллароор худалдаж авч байжээ. Дараа жил нь “Sprint Nextel” компани өрсөлдөгч “T-Mobile”-ийг худалдан авах талаар мэдээлсэн ч Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаанаас хориглосон байна. Тиймээс уг наймааг сэргээж, биелүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийж байж магадгүй гэж дүгнэж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)