Ямандаг болон Доржшүгдэнгийн авшиг соёрхоно

 

Дэлгэрийн Чойрийн хийдийн хамба лам Зава Дамдин Ринбүчи сүсэгтэн олондоо Гагц баатар Ямандагийн авшиг болон Очирын хүчит Дорж Шүгдэнгийн авшиг соёрхох гэж байна. Авшиг соёрхох арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 11-ний ням гаригт Буянт-Ухаа Спорт цогцолборт болох юм.

 

Монгол хувилгаан Зава Дамдин Ринбүчи сүсэгтэн олонд бие дааж ном тавиад таван жил болж буй. Тэрбээр энэ удаа лам багш нарынхаа захиж үлдээсэн ном судар горим дэгийн дагуу нууц тарнийн авшиг тавих гэж байгаа аж. Ямандаг бурхан бол санскритаар нэрлэсэн нэр бөгөөд төвдөөр Жигжид, Монголоор бол Цогт-Очироор аюулган үйлдэгч бурхан юм. Аюулган үйлдэгч гэдэг нь хүмүүний муу нисванисийн сэтгэл аливаа харшлахуйн шалтгаан, орчлонд байгаа хэрүүл тэмцэл хямралыг аюулган үйлдэх аж. Нэг үгээр, аливаа бодгалийн дотор байгаа муу, цөвтэй сэтгэл, цөвүүн цагийн хямрал тэмцлийг айлгана гэсэн утгатай нууц тарнийн тангаргийн бурхан.

 

 

Муу муухай зүйлс их дэлгэрч буй үед Ямандаг бурхныг бясалгал бүтээл болгож чадсан хүн аюул заналд өртөхгүй, ямар ч нийгэм, ард түмэн, улс төрийн дунд өөрийгөө авч явах чадалтай болдог ажээ.

 

Харин Очирын хүчит Доржшүгдэн нь шарын шашны буюу гэлэгваагийн шашны хамгаалагч сахиус. Гэлэгваагийн шашны судар дандарын номыг цэвэр ариун, чин шударгаар нь авч яваа эрдэмтэй мэдлэгтэй лам хувраг ард иргэд, сүсэгтэн олны оюун санааны хамгаалагч нь Доржшүгдэн сахиус юм.

 

Оюун санааны хямралтай энэ цаг үед Зава Дамдин Ринбүчи Доржшүгдэн сахиусныхаа авшигийг анх удаа ард түмэнд зориулан тавих гэж байна. Энэ авшигийг авснаар сахиус амь мэт хамгаална гэсэн байдаг ажээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Buddari (64.119.23.245)

    2023-06-29

    Танд баярлалаа

  • Gnz (194.228.11.8)

    2016-12-14

    Багшийн маань номын цагаан буян дэлгэрэх болтугай

  • Мийгаа (182.160.34.185)

    2016-12-09

    Далай ламын шүтэхийг хориглосон Доржшүгдэн урсгал гээч нь мөн үү? Ер нь яагаад хориглосон юм болов оо?

  • Zochin (103.26.195.37)

    2016-12-09

    Canada iin viz garlaa yu Saixan ***** biz xaxaxaxa