АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ нөлөөлсөн гэв
- 2016-12-13
- Дэлхий
- 0

Өнгөрсөн сарын эхээр болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцож, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампыг ялахад нөлөөлснийг Тагнуулын төв газраас мэдээллээ гэж “Washington Post” сонин уламжилсан байна. Сонины мэдээлэлд дурдсанаар Тагнуулын төв газрын шинжээчид Оросын Засгийн газрын оролцоотойгоор Ардчилсан намын дотоод материалууд, Хиллари Клинтоны кампанит ажлын штабын дарга Жон Подестагийн цахим шууданд халдсаныг олж тогтоожээ. Тэдгээр намын дотоод нууц материалуудын эхний хэсгийг өнгөрсөн зун Викиликс сайтад нийтэлсэн аж. Сонины мэдээлэлд “Тагнуулын төв газрын шинжээчид ОХУ-ын Засгийн газартай холбоотой хүмүүс Ардчилсан намын цахим хаягт нэвтрэн хакердаж, Хиллари Клинтоны кампанит ажлын нууц материалыг Викиликс сайтаар дамжуулан олон нийтэд задруулсан” гэж тэмдэглэжээ. Энэ талаар улстөрч Харри Рэйд хэлэхдээ “Холбооны мөрдөх товчоо энэ хэргийн талаар мэдэж байсан. Удаан хугацааны туршид нуулаа. Учир нь, энэ газрын тэргүүн болох Комэе нь Бүгд найрамдах намын хүн учраас ОХУ болон сонгуулийн тухай мэдээллийг илчлэхээс татгалзсан” гэжээ. Өнгөрсөн долоодугаар сард Холбооны мөрдөх товчооны тэргүүн Комэеийг Бүгд Найрамдах намын гишүүнээс татгалзсан гэж мэдээлж байсан ч тус нам түүний амьдралтай салшгүй холбоотой учраас далд хэлбэрээр холбоотой гэж үзэж байсан юм. Рэйд үргэлжлүүлэн “Викиликс ч мөн уг будлианд эхнээс нь оролцсон гэдгийг бүгд мэдэх хэрэгтэй. Тэд мэдээлэх зүйлийнхээ талаар тодорхой мэдэж, заримыг нь өөрсдөө олсон байдаг. Учир нь, тус сайт нь Оросын ажилтнуудаас бүрддэг. Оросууд хэн нэгнийг хууран мэхлэх тал дээр үнэхээр сайн гэдгийг тамирчдынх нь орооцолдсон допингийн хэргээс харж болно” гэжээ. Сэтгүүлчийн “Сонгуулийн дүнд ОХУ нөлөөлж байгааг Комэе мэдэж байсан ч нуусан гэж та үзэж байна уу” гэсэн асуултад “Тийм ээ, энэ бүхэн үнэн” гэж хариулж үзэл баримтлалаа баталсан аж. Сонгуулийн өмнөхөн АНУын Засгийн газраас ОХУыг сонгуулийн үйл явцад нөлөөлөхийг оролдож байна хэмээн шүүмжилж байсан юм. Тагнуулын төв газрын мэдээлэлд оросуудын уг явуулга нь Доналд Трампыг ялуулахад чиглэж байсан гэдгийг мөн онцолжээ. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийж холбогдох албан тушаалтнуудад нь уг хэргийн талаар дахин шалгалт явуулж тодорхой дүгнэлт гаргахыг үүрэг болгосон байна. Тэрбээр мөн өөрийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө хэргийн дүгнэлттэй танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Кремлийн талаас ОХУ АНУ-ын сонгуулийн дүнд нөлөөлсөн гэсэн мэдээллийг үгүйсгэжээ. Түүнчлэн Викиликс сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж мөн тус сайт нь ОХУын Засгийн газартай нягт холбоотой гэсэн мэдээллийг эрс няцаасан байна. Д.Трампын засаг захиргаа бүрдүүлэх багийнхны зүгээс өмнө хэлсэнчлэн уг асуудлыг худал гэдэг байр суурь хэвээрээ байгаа гэдгээ баталж “Д.Трамп нь түүхэнд байгаагүй өндөр саналаар төлөөлөгчдөөс итгэл хүлээж ерөнхийлөгч болсон” гэжээ. Ажиглагчдын хувьд энэ үйл явдал нь АНУ-ын түүхэнд анх удаа сонгуулийн үр дүнд гадаад улс орноос нөлөөлсөн тохиолдол гэж үзэж байгаа бөгөөд хэргийн дүгнэлт ямар гарахаас үл хамааран сонгуулийн үр дүнд нөлөөлж, өөрчлөгдөхгүй хэмээсэн байна.
А.Даваахүү

Сэтгэгдэл (7)
(182.160.2.83)
Akh nar mundag bnaa. Uur ulsiin dotood heregt hundlumguus oroltsoh yamar baidgiig umhii yankuud medgeg.
(202.179.29.7)
yah ch argagv tm bdl uussen ch bj magad
(202.9.43.217)
ÐÑÐ¾Ñ Ð¼Ñндаг Ñ Ò¯ÑиÑÑ Ñг гÑдгийг ÐÐУ Ñаад ÑÑÐ³Ð°Ð°Ñ Ð¸Ð»ÑилжÑÑ. ÐÐУ ÑамиÑдаж гүйÑжÑÑ.
zochin (116.44.154.116)
oorsdoo ymar neg ulsiin heregt hondlongoos ih oroltsdog ter n shigee setdej bina hohi n
(182.160.37.251)
манай ÐÐ-Ñ Ð°Ð½ ÑлагдÑÐ¸Ñ Ð°Ð°Ð´ ингÑж гонÑгинодог Ð°Ð´Ð¸Ð»Ñ Ð°Ð½ байна ÑÒ¯Ò¯
ÐоÑин (202.21.124.17)
амеÑикийн ÑонгÑÑлийн ÑÑ Ð´Ñн гаднв нÑг ÑлÑÐ°Ð°Ñ Ñ Ð°Ð¼Ð°Ð°Ñана гÑж Ñ Ñдлаа. Ðи Ð±Ð¾Ð´Ð¾Ñ Ð´Ð¾Ð¾ амеÑикийн иÑгÑд Ð¼Ð°Ð½Ð°Ð¹Ñ Ñиг ÐÑдÑилÑан Ð½Ð°Ð¼Ð°Ð°Ñ ÑйдÑан, ÑÐ¼Ð°Ñ Ñ Ñ Ð°Ð¼Ð°Ð°Ð³Ñй ÑÐ¸Ð½Ñ Ñ Ñнийг Ñ ÑÑÑж байÑан.
зоÑин (202.9.41.128)
ÐÑÑ Ð¼Ñндаг ÑÒ¯Ò¯ Ñайн бна