Анааш устахад ойрхон байна

 

        Байгаль орчныг хамгаалах олон улсын холбоо дэлхийн хамгийн өндөр хөхтөн анаашийг устаж үгүй болох эрсдэлд орсон ховор амьтдын жагсаалтад оруулжээ. Өнгөрсөн сард Парист болсон чуулганы үеэр тус төвийн мэргэжилтэн ховордсон амьтдын “Улаан жагсаалт”-ыг шинэчилж, уг амьтныг устаж үгүй болоход ойрхон байгаа ангилалд багтаасан гэдгийг уламжлаад “Сүүлийн 30 жилд дэлхий даяарх анаашийн тоо толгой 40 хувиар цөөрсөн. 1985 онд 155 мянга орчим анааш байсан бол 2015 онд энэ тоо 97 мянга болж буурсан” гэжээ. Тоо толгой эрс цөөрсөн нь цөлжилт, ган гачиг болон бусад хүчин зүйлтэй холбоотой аж. Мөн зарим улсад махыг нь хүнсэнд хэрэглэх зорилгоор анчид хулгайгаар агнаж байгаа нь тоо толгой цөөрөхөд нөлөөлж байна. Дэлхий дээр нийт есөн төрлийн анааш байдаг бөгөөд Африкийн төв хэсгээр голчлон нутагладаг ажээ.

 

А.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)