“Moon dance” финалд шалгарсан Азийн анхны хамтлаг боллоо
- 2016-12-13
- Энтертайнмент
- 0

ХБНГУ-ын Бремен хотноо зохион байгуулсан латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон “Moon dance” хамтлагийнхан гуравдугаар байрт шалгарч, цомын эзэн боллоо. “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32 оролцогчийн нэгээр тодорсон тус хамтлагийнхан энэ амжилтаараа финалд үлдсэн анхны Ази хамтлаг болсон байна. Тэд эхний шалгаруулалтаас шилдэг 12-т үлдэж, улмаар дахин бүжиглэхдээ зургаад үлдэж чадсан юм. Финалын шалгаруулалтад ОХУ, Германы хоёр, Польш, Монголын баг үлдээд байв. Эцсийн дүн гарахад Ороc, Германы баг медальт байрт шалгарав. Манай бүжигчид өнгөрсөн жилийн дэлхийн аваргад VII байрт шалгарч байсан билээ.
Б.Сийлэн

Сэтгэгдэл (0)