Сирийн арми Алеппо хотын зүүн хэсгийг чөлөөлжээ
- 2016-12-14
- Дэлхий
- 0

Сирийн хойд нутгийн Алеппо хотын ихэнх хэсгийг бүрэн чөлөөллөө гэж тус улсын армийн командлал болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Сири болон Оросын армийнхан өнгөрсөн сараас хойш Алеппо хотыг бүхэлд нь эзлэн авч, босогчдоос чөлөөлөх цэргийн ажиллагааг эрчимтэй явуулсан юм. Их Британид төвтэй “Сири дэх хүний эрхийн байдал” байгууллагын мэдээлж буйгаар босогчдын хяналтад байсан хотын зүүн хэсгийн нийт газар нутгийн 97 хувийг Засгийн газрын хүчнийхэн чөлөөлсөн байна. ОХУын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар сөрөг хүчний 2200 гаруй дайчин зэвсгээ хураалган бууж өгсөн аж. Зэвсэгт мөргөлдөөний байдал намжсан ч бүс нутаг дахь иргэдийн нөхцөл болон эрүүл мэнд хүнд байгаа юм байна. Ажиглагчдын зүгээс Алеппо хотыг чөлөөлөх үндсэн ажиллагаа эцсийн шатандаа орлоо гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл (0)