Иран улс “Boeing”-оос 80 онгоц худалдаж авна
- 2016-12-15
- Дэлхий
- 0

Иран улс АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанитай 16.6 тэрбум ам.долларын гэрээ үзэглэлээ гэж “USAToday” сайт уламжилсан байна. 1979 онд Иранд болсон “Исламын хувьсгал”-аас хойшхи хамгийн том гэрээг АНУ-тай байгууллаа, энэ нь сүүлийн 40 жилд талуудын хийж буй энэ төрлийн анхны хэлэлцэл гэж тус мэдээлэлд онцолжээ. “IranAir” компани “Boeing”-оос “Boeing 737” болон “Boeing 777” загварын 80 нисэх онгоц худалдаж авах юм байна. Нисэх онгоцыг ирэх 10 жилийн хугацаанд нийлүүлэх бөгөөд хамгийн эхний захиалгыг 2018 онд хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгасан аж. Түүнчлэн худалдан авалтын гэрээний үр дүнд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд 100 мянган ажлын байр шинээр болж байгаа юм байна. Өнгөрсөн жилийн долоодугаар сард АНУ болон бусад тэргүүлэгч гүрнүүд Тегераны эсрэг авсан цөмийн хөтөлбөрийн хязгаарлалтын хоригоо цуцлахаар болсноо мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг арга хэмжээг чангатгах байр суурьтай байгаагаа өмнө нь илэрхийлсэн бөгөөд Ираны сайд нарын танхимын гишүүн хоёр талын худалдан авалтын гэрээг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа мөн уламжилжээ.

Сэтгэгдэл (0)