Кейт Миддлтон хоёр дахь удаагаа Диана гүнжийн титмийг зүүлээ

 

        Их Британийн нийслэл Лондон хотноо Букингемын ордонд болсон дипломат хүлээн авалтын үеэр Кэмбрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон Диана гүнжийн титмийг зүүж ирсэн талаар “Vanity Fair” онцолжээ. 1914 онд хатан хаан Мэрийн хувийн дархан Жерардын бүтээсэн “Cambridge Lover’s Knot” титэм нь гүнж Дианагийн хамгийн хайртай титэм юм. 1981 онд Диана гүнжийг Чарльз ханхүүтэй гэрлэх үеэр түүний хадам ээж хатан хаан II Элизабет түүнд өвлүүлэн өгч байжээ. Хамгийн анх хатан хаан Мэри зүүж байсан очир алмаз, сувдан чимэглэлтэй уг титмийн тав дахь үеийн эзэмшигч нь Кейт Миддлтон аж. Орой дээрээ 19 ширхэг алмазаар чимэглэсэн 100 гаруй жилийн түүхтэй уг титмийг Кейт Миддлтон тэр бүр зүүдэггүй бөгөөд анх БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах үеэрээ тэргүүндээ залжээ. Тэрбээр өмнө нь өгсөн ярилцлагадаа уг титэм маш хүнд жинтэй учраас зүүсний дараа толгой их өвддөг хэмээн ярьж байсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)