Дуучин Ану жирэмсэн үеийнхээ зургийг дэлгэлээ

 

        Урлаг гэхээсээ илүүтэй хувийн бизнестээ чамалхааргүй амжилтанд хүрч яваа бүсгүй бол Ану билээ. Хоёр ч хөөрхөн охины ээж болоод авсан дуучин маань долоохон хоногийн өмнө дахин охинтой болсон баярт мэдээг сонсогч фэнүүддээ дуулгасан байна. Шинэ жилийн уур амьсгал орсон эдгээр өдрүүдэд олны танил хүмүүс маань энэ тэндэхийн арга хэмжээний урилгаар тасардаггүй. Төрөөд удаагүй Ану ч бас тэднээс дутахааргүй энэ тэндэхийн арга хэмжээнд оролож байгаа бололтой. Учир юу гэвээс "Төрөөд долоо хонож байгаа ч зайлшгүй очих ёстой баяртай болоод гараад ирлээ" хэмээн зургаа нийтэлсэн байна. Энэ бүхнийг харсан хүмүүс бас л нөгөө улиг болсон өөрөөрөө төрсөн төрөөгүй гэсэн асуултын гаргаж ирэн мэтгэлцэж байна. Үүний хариу болгож дуучин маань  "Номинхолбоо маань утсаараа авсан зураг. Уг нь сарын дараа Сингапураас гоё уран сайхны зураг ирэхээр оруулъя гэж бодож байсан юм" гэх тайлбар хийжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)