“Нарны билэг” сангаас Шашны дунд сургуулийн хүүхдүүдэд Анхны шинэ жилийн бэлэг өгчээ

 

        Телевизийн сэтгүүлзүйд өөрийн ялгарах өнцөгтэй, тод дуу хоолойтой залуу сэтгүүлч бол М.Батбилэг. Түүнийг  TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор гэдгээр Монголын үзэгчид сайн мэднэ. Тэгвэл сэтгүүлч М.Батбилэг гэргий Г.Наранбилэгийнхээ   дурсгалд зориулан “Нарны билэг” хэмээх нэртэй сан байгуулжээ. Түүнчлэн тус сангийн хамгийн эхний ажил болгож өнөөдөр нэгэн буянтай үйлийг хийсэн байна. Монголын Бурханы Шашны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дунд сургуулийн 140 сурагчид болоод тус сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч  30 гаруй хүмүүст сангийн зүгээс шинэ жилийн бэлэг өгчээ.

 

Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дунд сургууль нь өнөөдөр оны шилдэг суралцагч хүүхдүүдээ шалгаруулсан аж. “Нарны билэг” сангийн зүгээс эл үйл ажиллагаатай хамтатган, анхны буяны үйлээ хийжээ.

 

Дашрамд өгүүлэхэд, Шинэ жилийн баяр гэдэг бол угшил гарал нь Христийн шашинтай холбоотой. Түүнчлэн Монголын Бурханы Шашны төв Гандантэгчинлэн хийд нь шинэ жилийн баярыг хүлээж авдаггүй. Монголчуудын уламжлалт сар шинийн  баярыг ёс журмын дагуу тэмдэглэдэг. Тэр ч утгаараа Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дунд сургуулийн хүүхэд багачууд Шинэ жилийн баяраар сургууль дээрээ шинэ жилийн бэлэг авч үзээгүй байдаг. Тэгвэл “Нарны билэг” сангийн зүгээс Шашны дунд сургуулийн хүүхдүүдэд шинэ жилийн  бэлэг өгсөн нь, АНХНЫ ШИНЭ ЖИЛ-ийн бэлэг болж хүрчээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)