Памела Андерсон Оросын иргэн болохыг хүсч байна
- 2016-12-21
- Дэлхий
- 0

Холливудын од, амьтны эрхийн төлөө тэмцэгч Памела Андерсон ОХУ-ын иргэншилтэй болохыг хүсч буйгаа мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Би АНУ болон Канадын иргэншилтэй. Хэрвээ би Оросын иргэний паспортой болох юм бол үнэхээр талархан хүлээж авах болно. Албан ёсны баримт бичигтэй болбол энд ирэхэд улам л амар болох болно” гэжээ.
П.Андерсон нь энэ талаараа өнгөрсөн баасан гаригт Москва хотноо болсон “Итартасс” агентлагийн мэдээллийн хурлын үеэр уламжилсан байна. Тэрбээр мөн “Би Орос оронд хайртай. Магадгүй би Орос оронтой ямар нэгэн далдын хүчээр холбогдсон байх. Ээжийн маань өвөг дээдэс Орос хүн байсан гэж сонссон. Тиймээс би энэ орны соёл болон хүмүүстэй нарийн холбоотой юм” хэмээн ярьжээ. Өнгөрсөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холливудын од, жүжигчин Стивен Сигалд Оросын иргэний паспортыг нь гардуулан өгсөн юм. Түүнээс гадна гадаадын олон уран бүтээлч энэ онд Оросын иргэншилтэй болжээ. Тухайлбал, Францын кино од Жерард Депардиэу, АНУ-ын боксчин Рой Жонес Жуниор, холимог тулааны шүүгч Жефф Монсон нар аж.

Сэтгэгдэл (1)
(43.242.243.103)
jeff monson chin tylaanch tenegee