Хятадад толин гүүр барина

 

        Хятадын Улиньюань уулын баруун хэсэгт жуулчдад зориулан өндөр уулын хадан хавцал дунд толиор хийсэн гүүр барихаар болжээ. Францын “DuplantierArchitectes” компани уг төслийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд толин гүүр болон хонгилын төслийг танилцуулсан байна. Энэхүү төслийн эхний байгууламж нь “Water Mirror” хэмээх хоёр хадны хооронд барих зууван хэлбэртэй гүүр юм. Гүүрийг эргэн тойрны байгальтайгаа уусч харагддаг, толин хавтан, зэвэрдэггүй ган болон шилээр хийх юм байна. “Duplantier Architectes” компани уг гүүрнээс гадна өндөрт байрлах салхин тавцан, зочид буудал, кафе барихаар төлөвлөж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)