Автомат тоглоомын 16 газарт эрүү үүсгэжээ

 

        Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн хэмжээнд автомат тоглоомын /мөрийтэй тоглоом/ үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуй нэгжүүдийг шалгажээ. Шалгалтаар хууль бусаар автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан 25 газрыг илрүүлжээ. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд архи согтууруулах ундааны үйлчилгээ үзүүлдэг 4079 аж ахуй нэгжид шалгалт хийжээ. Стандарт, чанарын шаардлага хангаагүй архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 49 зөрчил илрүүлсэн байна. Эдгээр зөрчлийн дийлэнхийг 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн тохиолдол эзэлсэн байна. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд дарга Ү.Хосбаяр “Харъяалагдах прокурорын газрын зөвшөөрлөөр автомат тоглоомын 19 газрын 149 ширээ, бусад эд зүйлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хураан авч, эд хөрөнгийг нь битүүмжилсэн. 16 аж ахуй нэгжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэсэн юм.

 

Б.Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)