Хиллари Клинтон 2.8 сая хүний санал илүү авчээ

 

        АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Доналд Трампаас 2.8 сая хүний санал илүү авсан байна гэж “Time” сайтад нийтэлжээ. Улс төрийн хараат бус “Cook Political Report” агентлагийн мэдэгдэлд дурдсанаар АНУ-ын 50 муж улс, нийслэл Вашингтон хот санал хураалтын тооллогын дүнгээ баталгаажуулан хүргүүлсэн аж. Санал хураалтаар Х.Клинтон нийт 65 сая 844 мянган санал авсан бол Д.Трамп 62 сая 979 мянган хүн буюу 2.8 сая саналаар бага байжээ. Түүнчлэн Эрх чөлөөний намаас нэр дэвшигч Гэри Жонсон, Ногоон намын Жилл Стейн нар нийлээд долоон мянган санал авсан байна. Хиллари Клинтон нь төлөөлөгчдийн санал хураалтаар 227 санал авсан бол Д.Трамп 304-ийг авч ялалт байгуулсан юм. Сонирхуулахад, 2012 оны сонгуулиар Ерөнхийлөгч Барак Обама 65 сая 915 мянган санал авч тэргүүлж байсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (46.161.9.51)

    2017-06-23

    wh0cd189599 buy cialis online triamterene hctz online cipro strattera online