Берлинд халдлага үйлдсэн этгээдийг буудан устгажээ

 

Энэ долоо хоногийн даваа гарагт Германы нийслэл Берлин хотын худалдааны захад халдлага үйлдсэн Анис Амри гэгч этгээдийг цагдаа нар Милан хотод буудан устгажээ.

 

Өчигдөр өглөө Милан хотын Сесто-Сан-Жованни дүүрэгт тунис гаралтай гэмт этгээд Амри бичиг  баримтаа үзүүлэхийг хүссэн цагдаа руу гал нээсэн байна. Цагдаа мөрөн тус газраа шархаджээ.

 

Германы албаны хүмүүс хэлэхдээ “хурууны хээгээр нь түүнийг Амри гэгч болохыг тогтоосон” гэв. Түүнд хамсаатнууд байсан эсэхийг цагдаа нар олж тогтоохоор ажиллаж байгаа ажээ.

 

Гэмт этгээд нь даваа гарагт Берлин хотын төвд  Зул сарын баярын бараа худалддаг хөл хөдөлгөөн ихтэй зах руу ачааны машинтай дайран орсон билээ. Уг халдлагын үеэр 12 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн гэмтэж бэртсэн юм.

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)