Тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулаагүй жолоочийг 120 мянгаар торгоно

 

        2016 оны авто техникийн үзлэгт хамрагдаагүй болон оношилгоонд орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 120,000 төгрөгийн торгууль ногдохыг анхаарч он солигдохоос өмнө өнгөрч байгаа оны техникийн үзэлг, оношилгоондоо орохыг тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдэд Авто тээврийн үндэсний төв анхааруулж байна.
 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулахаар заасан байдаг.

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэр гарсаны дагуу торгуулийн хэмжэээ ийнхүү нэмэгдсэн юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)