Эцэг, эхчүүд өнөөдөр утааны эсрэг жагсана

 

        Агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр 12.00 цагт Сүхбаатарын талбайд болно. Урьдчилсан байдлаар 20 мянган эцэг, эх жагсаалд оролцоно хэмээн зохион байгуулагч “Утааны эсрэг эцэг, эхийн холбоо”-ныхон мэдээлсэн. Жагсаалд хүссэн хүн бүр оролцож дуу хоолойгоо өргөж болох юм байна. Жагсаалыг фэйсбүүк дэх ээжүүдийн группийн гишүүдээс санаачилсан юм. Учир нь “Агаарын бохирдлоос үүдсэн уушгины өвчлөл нэмэгдэж, жилд 0-1 насны 500 гаруй хүүхэд нас барж байна. Ирэх жилээс энэ тоо 25 хувиар нэмэгдэх хандлагатай. 30 жилийн дараа уушгины өвчлөл, сүрьеэтэй бүхэл бүтэн үе гарч ирэх нь. Тиймээс нэн даруй агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй” хэмээн аав, ээжүүд үзжээ. Жагсаалын хүрээнд тэд Засгийн газарт тодорхой хэдэн шаардлага тавина гэж мэдээллээ. Тухайлбал, Засгийн газар утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч зарлах хэрэгтэй. Гамшгийн тухай хуульдаа “Утаа бол гамшиг” гэдгийг нэмж оруулж онцгой байдал зарлах. Онцгой байдал зарлахад авдаг бүх арга хэмжээг авах. Ялангуяа хүүхдийн эмнэлгийн хүртээмжийг нэмэх. Агаарын бохирдолтой тэмцэх үр дүнгүй хуучин аргуудаа өөрчилж, дорвитой ажиллах гэсэн үндсэн шаардлага тавихаар төлөвлөжээ.

 

Утааны эсрэг тэмцэхэд 20 мянга гэдэг нь хангалттай тоо биш тул Улаанбаатарын иргэн бүрийг нэгдэхийг уриалсан юм.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • jzrvCFXvD (46.161.9.48)

    2017-05-21

    JRtYfL icnhvtzsswlj, [url=http://rlflvtkgzrwk.com/]rlflvtkgzrwk[/url], [link=http://wzyfczfymtdn.com/]wzyfczfymtdn[/link], http://begagbwzijpp.com/