Эцэг эхчүүд утааны эсрэг жагсаж байна

 

        Жил бүрийн өвөл бидэнтэй нүүр тулгардаг агаарын бохирдлын асуудал бидний үр хүүхэд ирээдүй хойчид минь занал хийсээр байна. Агаарын бохирдлоос бяцхан үрсэд маань эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амьсгалын замын халдвар үүсгэж, хүүхдийн амь насанд ч аюул учруулж байна. Жил болгон агаарын бохирдлын улмаас хичнээн зуун хүүхэд амьсгалын замын өвчин тусаж, эмнэлэгүүдийн ачаалал хэтэрч олон сайхан үрсээ алдаж байна. 

 

Энэ бүхний эсрэг тэмцэхээр өнөөдөр эцэг, эхчүүд Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж байна. Энэхүү жагсаалыг хийж байгаа гол шалтгаан нь бидний амьсгалж байгаа агаар гамшигийн түвшинд хүрсэн ч өнөөдөр төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй өдрөөс өдөрт эрүүл мэнд, аюулгүй амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа олон мянган үрсийнхээ төлөө эцэг эхчүүд бухимдлаа илэрхийлэн жагсаж байна. Жагсаалаар утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардахаас гадна, авах боломжтой арга хэмжээнүүдийн талаар зөвлөмж хүргүүлэхээр эцэг, эхчүүд нэгдээд байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (150.129.140.171)

    2016-12-27

    Утаа бол тулгамдсан асуудалд мөн үү гэвэл мөн.Гэхдээ одооутаа, улс төр холилдоод утгаа алдаад байгаа юм.20000 оролцоно гэсэн чинь 200 хүн оролцов уу, үгүй юу? Хүмүүс яагаад оролцоогүйв гэвэл улс төр холилдоод байгаа тул тэр