Жүжигчин Г.Ундармаа Эрүүл мэндийн тэргүүний ажилтан боллоо

 

        Жүжигчин Г.Ундармаа өнөөдөр “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд зургаа дахь эмнэлгээ тохижуулж дуусган хүлээлгэн өглөө.

 

 Хан-Уул дүүргийн хүүхдийн загвар тасгийн нээлт өнөөдөр болж нийт  40 хүүхдийн иж бүрэн 10 палат, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгааллын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөөг тохижуулжээ.

 

Үүний сацуу нарийн коридор бүхий нийт 508 м.кв газарт засвар хийж, нийт 142.8 сая төгрөг зарцуулсан байна. Жүжигчин маань нийт зардалын 44 сая төгрөгийг хувиасаа гаргасан бөгөөд иргэд байгууллагаас 9.4 сая төгрөг, бараа материалын 89.1 сая төгрөгийн хандив авсан байна. Энэхүү ажлыг хийхдээ нийт 40 гаруй байгууллагатай хамтран ажилласан аж.

 

Нийслэлийн гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ш.Анхмаа Г.Ундармааг Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан медалиар шагналаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)