Пүрэв гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
- 2016-12-27
- Нийгэм
- 0

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд буюу ирэх пүрэв гаригт тохиож байгаа юм. Энэ өдрийг нийтээр амрах өдөр болгож зарласан билээ. Тиймээс ирэх пүрэв гаригт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж. Учир нь, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн албанаас амралтын болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар журамладагтай холбоотой юм.

Сэтгэгдэл (0)