Иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна

 

        Энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89587 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогдсон байна. Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар, нийт өвчлөгсдийн 85.2 хувийг 0-9  насны хүүхэд эзэлж байгаа юм.

 

Иймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ зэрэг зөвлөгөөг “Утасны эмч”-ээс асууж лавлах бүрэн боломжтой.

 

Ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд ажиллах юм.

1.    Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв    362539    Түргэний эмч нар     
2.    Баянзүрх эрүүл мэндийн төв    70150049    Хүүхдийн мэргэжилтэн  Ундрам     
3.    Багануур дүүргийн эрүүл мэндийн төв    70210846    Халдвар судлагч эмч Очмаа     
4.    Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв    70491003    Түргэний эмч нар     
5.    Налайх дүүргийн эрүүл мэндийн төв    70233464, 70231003    Түргэний эмч нар     
6.    Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв    98254999    Хүүхдийн мэргэжилтэн Бүтэмж     
7.    Сүхбаатар Эрүүл мэндийн төв    350793, 88285051    Эмч Алимаа     
8.    Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв    341003    Хүүхдийн мэргэжилтэн Онон     
9.    Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв    70110716    Түргэний эмч нар     
10.    Гачуурт тосгоны эмнэлэг    70490003    Жижүүр эмч нар     
11.    Хонхор тосгоны эмнэлэг    95021234    Жижүүр эмч нар     
12.    Жаргалант тосгоны эмнэлэг    98854010    Жижүүр эмч нар     
13.    Туул тосгоны эмнэлэг    70497103    Жижүүр эмч нар    

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)