УИХ-ын гишүүн С.Жавхлан тойргийнхоо 300 өрхөд хүнсний тусламж үзүүллээ

 УИХ-ын гишүүн Самандын Жавхлан 2016 оны сүүлийн 4 сарын цалин болох 6,168,844 төгрөгөөрөө өөрийн тойрог нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хорооныхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангуудыг хамарсан нэн ядуу, нийт 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой, таван цул, сүү, гурил, түлээ түлш өгчээ. Улаанбаатар хотод бор хоног, шар өдрийг идэх хоол, түлэх түлээгүй өнгөрөөж буй ажил орлогогүй, хөдөлмөрийн чадваргүй айл маш олон байгаа бөгөөд, С. Жавхлан хэлэхдээ: "Ард түмний тэн хагасаас илүү нь ажилгүй өлсөж цөхөрч байхад, хэдхэн хүн найрлаж цэнгэж байгааг баяр гэхгүй ээ. Гурван сая хүн бүгдээрээ сэтгэл хангалуун, ижил тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно. Өнөөдрийн дарга, сайд нарын тэмдэглээд буй олон баярыг эсэргүүцэж байна" гээд шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө ядарсан түмэндээ туслацгаая хэмээн уриалсан билээ. 

Тийм ээ, өнөөдөр оргилуун дарс, бялууны өртөгөөр ч мах, гурил аваад өгөхөд яг амьдрал дээрээ багадхааргүй байна. Түүний санаачилсан "Монгол өлсөх учиргүй" аян гурав дахь жилдээ ийнхүү үргэлжилж байна. Одоо ч С.Жавхлан багийнхантайгаа хороодын дарга, хэсгийн ахлагч нартай хамтдаа тойрогтоо ажилласаар байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • Nam bus irgen (103.229.121.36)

    2017-01-01

    Sain baina. Bayarlalaa.

  • (123.254.229.153)

    2017-01-01

    uneheer bayrlaj bn shuu.honogiin hoolgui tuleegui aild enenees iluu buyan gej bdaggui yumaa. Hooson mendchilgeegeer yahav de yamar gal tulj boloh bish

  • Ard (103.57.94.52)

    2017-01-01

    Ene duuchin olnii nvdend urtuh gej aliigaa aldah yumaa huurhii

  • zochin (202.9.42.75)

    2016-12-31

    mundag yumaa neg ch bolov hun iim setgeltei bna gedeg bas ih yum shuu

  • zochin (121.164.208.234)

    2016-12-31

    Javhaa yuch hiihgui duulaad suuj bsanch saikhan shuu

  • zochin (121.164.208.234)

    2016-12-31

    Hooson mendchilgee ugeer yahiin,neeh saikhan bj chaddag ch yum shig shal zuruu mendchilgee end tendgui boliz uz

  • mongoliin irgen yaduu negen (121.164.208.234)

    2016-12-31

    Ug ni mongolchuud Javhlan gishuun shig l nuujigtei ard tumen bsan daa,3say hun bugd bayarlaj bj bayar bno gj uneheer goe ug heljee,nulims garch bnashde, mash olon jil bolj gantsan zuw songolt hiisen shuu.Javhlan tand hairtai shuu ard tumen chin,sain huu dee

  • зочин (121.164.208.234)

    2016-12-31

    Тийм шүү 3сая хүн бүгдээрээ баярлавал түүнийг баяр гэнэ,үүнийг уншаад нулимс гарч бна шдээ,бил хэзээ ийм бодолтой болох болоо,уг нь монголчууд Жавхлан гишүүн шиг нүнжигтэй хүмүүс байсан юм даа,Танд хайртай шүү Жавхлан ахаа