Эрүүл-Монгол оюутан клуб ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг,ном тарааж баярлууллаа

 

 

        Шинэ оны босгон дээр Эрүүл-Монгол залуус ТББ-ын дэргэдэх Эрүүл-Монгол оюутан клубын оюутан залуус "Бяцхан зүрхнүүд"-ийн төлөө нэртэй арга хэмжээг зохион байгууллаа.

 

        Энэхүү арга хэмжээг "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-ийн "Зүрх судас, үе мөч, холбогч эдийн эмгэг судлалын тасаг"-т хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд өвлийн өвгөн, цасан охидын хамтаар бэлэг, ном тараан өгч баярлуулсан байна. 
 

        Эрүүл-Монгол оюутан клубын оюутан залуус нийгэм рүү чиглэсэн олон арга хэмжээг хийж хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ сарын турш Ерөнхий боловсролын сургуулиудын дунд ангийн сурагчдад түлэгдэлтээс хэрхэн сэргийлэх, анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх сэдвээр, МУИС, ШУТИС-ийн оюутны байруудад, Нийслэлийн 9, 11, 65 дугаар сургууль, Спортын төв ордны дэргэдэх дунд сургууль болон Хүүхдийн урлан бүтээх төвийн багш ажилчдад "Хорт зуршил", "Эрүүл хооллолт", "Нөхөн үржихүйн эрүүл мэнд", "Амны хөндийн эрүүл ахуй" зэрэг сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг хийсэн байна.
 

       Цаашид оюутан залуус рүү чиглэсэн эрдэм шинжилгээний хурал зөвөлгөөнийг хийх төлөвлөгөөтэй байна.

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)