АНУ-аас хөөгдсөн Оросын дипломатчид эх орондоо ирлээ
- 2017-01-02
- Дэлхий
- 0

АНУ-ын Засгийн газрын зүгээс “тааламжгүй этгээд”-ээр зарласан Оросын дипломатчид засгийн газрын тусгай онгоцоор өнөө өглөө үүрээр Москвад газардлаа.
35 дипломатч болон тэдний ар гэрийнхнийг суулгасан нисэх онгоц ням гарагийн үдээс хойш Вашингтоны Даллесын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн юм.
АНУ-ын улс төрийн байгууллагуудыг хакердсан гэх үндэслэлээр 12 дугаар сарын 29-нд Обамагийн засаг захиргаа Оросын хэд хэдэн компани, Холбооны аюулгүй байдлын алба, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Тагнуулын газрын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ.
Түүнчлэн Оросын 35 дипломатчийг “persona non grata” буюу “тааламжгүй этгээд” гэж зарлаад, Нью-Йорк болон Мэрилэнд муж улс дахь Оросын Засгийн газрын эзэмшлийн хоёр амралтын газрыг хаажээ.
Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийхдээ “Обамагийн засаг захиргааны найрсаг бус үйлдлийн хариуд Москва “хүүхнүүд шиг хэрэлдэж” нэрээ гутаахгүй, Оросоос АНУ-ын дипломатчдыг хөөхгүй” гэсэн юм.
Мөн тэрбээр Москва дахь Америкийн дипломатчдын хүүхдүүдэд Кремлийн ордны сүлд модны наадамд оролцох урилга өгсөн ажээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл (3)
зоÑин (202.9.40.128)
ÐÐУÑн Ñ Ð¼Ð°Ð½Ð°Ð¹ Ñ ÐÑдÑилÑан нам гÑж аÑдÑиллÑн нÑÑ Ð±Ð°ÑÑÑан Ñ Ó©Ð³Ð¸Ð¹Ð½ амÑÑад байдгийг аÑд олон дүгнÑÑд ÑÐ°Ñ 2016 онд ÐÐУ-д еÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³Ñийн, манайд УÐÐ¥-д ÑÐ½Ñ Ð½Ð°Ð¼ÑÐ½Ñ Ð°Ð½ Ñлагдал Ñ Ò¯Ð»ÑÑÑнÑÑÑ Ñ Ð°Ñж болно
Ð.ÐаÑнаÑан (202.179.31.77)
ÐÐ½Ñ Ð´ÑлдÑн Ñ Ð°Ñ Ð±ÑÑÑ Ð°Ð°Ñаа өмнө ÑÑ Ð» Ñ Ð¸Ð¹Ñ Ð³ÑÑд байна даа. Ðдоо ТÑамп ÑÑÑ Ð´Ð°Ð¹ÑÐ°Ñ Ð» үлдÑв Ñив.
Putin muzik (109.81.208.184)
Putin muzik.Putin shig toriig bodlogoor udirdahiig Monhkorgild husie. sarmagchind ner tor gej baidaggiu bololtoi.shirengen oi ruu ni hooh bizer