Э.Амартүвшин Сан Карло театрт дуулна

 

        Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг театрын нэг Сан Карлод сар гаруй ажиллахаар болжээ. Ингэхдээ Ж.Вердийн “Риголетто” дуурьт дөрвөн удаа дуулах юм байна. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард Москвад П.Чайковскийн консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийн Лунагийн дүрд дэлхийн алдарт удирдаач Данел Ореньтой хамтран концерт хувилбараар бүтнээр нь дуулах гэж байгаа аж. Мөн ирэх оны тавдугаар сард Израйль улсын шинэ театрт Данел Орень удирдаачтай хамтран “Хувь заяаны хүч” дуурийн гол дүрд дуулахаар болсон байна.

 

Б.Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)