Согтуу нисгэгчийг баривчилжээ
- 2017-01-03
- Дэлхий
- 0

Канадаас хөөрөх гэж байсан онгоцны согтуу нисгэгчийг хөөрхөөс нь өмнө баривчилсан байна. 37 настай нисгэгчийг баривчилснаас хоёр цагийн дараа түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээг шалгахад зөвшөөрөгдсөнөөс гурав дахин өндөр байсан аж. Хямд үнээр нислэг үйлддэг Канадын “Sunwing” компанийн нисэх онгоцны нисгэгчийг нь сольсноор уг онгоц Калгари хотоос Мексикийн Канкун хотын чиглэлд хөөрчээ. Онгоцонд 100 гаруй зорчигч байсан аж. Харьяа агаарын тээврийн компанийн ажилтны ярьж буйгаар нисгэгч хачин зан ааш гаргаж байсан бөгөөд энэ талаар удирдлагад мэдээлсэнээр ухаан алдатлаа уусан болохыг нь олж мэдсэн байна. Калгарийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Стэйсийн хэлж буйгаар саатуулсан нисгэгч нь Словакийн иргэн бөгөөд 37 настай Мирослав Гронич гэгч аж. Тэрбээр олон улсын агаарын хуулийн дагуу дахин онгоц жолоодох эрхгүй болжээ.

Сэтгэгдэл (0)