Клинтоныхон Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй

 

Билл болон Хиллари Клинтон нар энэ сарын сүүлчээр Вашингтон хотноо болох Дональд Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй гэж мягмар гарагт тэдний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Мөн Ерөнхийлөгч асан Жорж Буш болон түүний гэргий Лаура нар тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдээд “бид төрийн эрхийг тайван замаар шилжүүлэхийг харахыг хүсч байна” гэжээ.

 

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Манхэттены бизнесийн магнат Д.Трамп энэ сарын 20-нд Конгрессын ордонд тангараг өргөнө.

 

Өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуульд тэрбээр хатагтай Х.Клинтоныг ялсан юм. Харин Ирак болон 11/IX-ний халдлагатай холбоотойгоор тэрбээр Ж.Бушийг нэг бус  удаа шүүмжилж байсан билээ.

 

Мягмар гарагийн байдлаар, АНУ-ын өмнөх төрийн тэргүүн нараас ганцхан хүн /Жимми Картер/ Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцоно гэдгээ мэдэгдээд байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан 92 настай том Буш нас өндөр болсон тул энэ арга хэмжээнд оролцож чадахгүй гэдгээ мэдэгджээ.

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)