Хонконгийн Ерөнхий сайд асан Доналд Цангийн шүүх хурал эхэллээ

 

        Хонконгийн Ерөнхий сайд асан Доналд Цангийг авлигын асуудалд холбогдуулан шалгаж буй хэргийн шүүх хурал өчигдөр эхэлжээ. Түүнийг “Shenzhen East Pacific” группийн санхүүжилтээр өөрийн гурван давхар пентхаусыг засч тохижуулсан бөгөөд хариуд нь телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон дамжуулалтын эрхийг тус группийн эзэн Билл Вонг Чо Боу-д өгөхөөр тохиролцсон гэж буруутгаж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн сард болсон урьдчилсан шатны шүүх хурлаар өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлсэн байна. Хонконгийн Авлигатай тэмцэх газрын Хараат бус комиссоос түүнийг тус группэд тоон дамжуулалтын зөвшөөрөл олгосныг мөрдлөгийн явцад тогтоосон гэж мэдэгджээ. Өдгөө 72 настай Доналд Цанг нь 2005-2012 онд Хонконгийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр өмнө нь 2010, 2012 онд эрх мэдлээ ашиглаж ашиг сонирхлын зөрчлөөр дур мэдэн ажил олгосон, улсын хөрөнгийг хувьдаа ашигласан хэргийн шуугианд холбогдож байсан аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Цанг гэм буруутай нь батлагдвал шүүхээс түүнд долоон жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ. Доналд Цангийг шүүх хурал 20 хоног үргэлжлэх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)