“Аватар” киноноос сэдэвлэсэн парк нээнэ

 

        Флорида мужийн Орландо хотод байрлах “Disney World” энэ зун найруулагч Жеймс Камероны “Avatar” киноноос сэдэвлэсэн “Pandora: The World of Avatar” паркыг нээхээр төлөвлөсөн байна. Энэхүү паркын барилгын ажлыг 2014 онд эхэлсэн бөгөөд “Walt Disney Imagineering”, Жеймс Камероны “Lightstorm Entertainment” компаниуд хамтарч “Pandora: The World of Avatar” хүрээлэнгийн дизайныг гаргасан аж. Энэхүү сэдэвчилсэн паркын ургамал, байгаль, амьтан гээд бүх зүйлс нь яг л “Avatar” кинонд гардагтай ижил байх аж. Мөн зочид паркаар аялахдаа нисч, завиар зугаалж болох гэнэ.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)