Өнгөрсөн онд 3.7 тэрбум хүн агаарын тээврээр зорчжээ

 

        Олон улсын иргэний нисэхийн байгууллагын тайланд тэмдэглэснээр өнгөрсөн онд агаарын тээврийн компаниудын нисэх онгоц нийт 3.7 тэрбум зорчигч тээвэрлэж, дээд амжилт тогтоосон байна. Эх сурвалжийн хэлж буйгаар өнгөрсөн онд дэлхийн агаарын тээврийн компаниудын тогтмол нислэгээр зорчсон хүмүүсийн тоо 2015 оныхоос зургаан хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин нийт нислэгийн тоо мөн хугацаанд 6.3 хувиар нэмэгдэж, 35 сая орчимд хүрсэн аж. Олон улсын хэмжээнд аялал хийж буй нийт хүмүүсийн талаас илүү хувь нь агаарын тээврээр зорчдог болохыг дурдсан байна. Европ нь агаарын тээврийн компаниудын хамгийн том зах зээл бөгөөд өнгөрсөн онд олон улсын хэмжээнд хийсэн нийт нислэгийн 36 хувь нь Европын хотуудыг зорьжээ. Түүнчлэн Ази-Номхон далайн бүс рүү 29, Зүүн өмнөд Азийн улс руу 15 хувь нь ниссэн аж. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 2030 он гэхэд агаарын тээврээр жилд 6.4 тэрбум хүн үйлчлүүлдэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)