Марк Цукерберг амлалт өгөв
- 2017-01-05
- Дэлхий
- 0

Технологийн тэргүүлэгч “Фэйсбүүк” компанийг үндэслэгч Марк Цукерберг жил бүр хийдэг мэдэгдлийнхээ дагуу энэ оны амлалтаа өгчээ. Тэрбээр энэ жил Америкийн бүх мужаар аялах зорилт тавьсан байна. Мөн муж тус бүрт дотнын найзтай болж, хүрээгээ өргөжүүлнэ гэдгийг онцолжээ. Цукерберг одоогоор АНУ-ын 20 гаруй мужаар аялсан бөгөөд энэ жилийн зорилгодоо хүрэхийн тулд 30 мужид очих ёстой аж. Олон газраар аялах нь янз бүрийн хүний санаа бодол, үзэл баримтлалыг сонсч тэднээс шинэ зүйл суралцах онцгой ач холбогдолтой гэдгийг мөн уламжилжээ. Тэрбээр өмнө нь хятад хэл сурах, цагаан хоолтон болох, ном уншиж хэвших зэрэг амлалтыг өөртөө өгч байсан аж.

Сэтгэгдэл (0)