Доналд Трамп анхны хэвлэлийн хурлын товоо зарлав
- 2017-01-05
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп энэ сарын 11-нд Нью-Йорк хотноо анхны хэвлэлийн хурлаа хийхээр товлосон байна. Энэ талаар түүний туслах Келлиэнн Конуэй хэвлэлд уламжилжээ. Д.Трамп өмнө нь арванхоёрдугаар сард хэвлэлийн хурал хийнэ гэж мэдэгдэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор байсан юм. Тэрбээр энэ сарын 20-нд тангараг өргөж, Цагаан ордны тэргүүний албан тушаалаа албан ёсоор хүлээн авна. Тангараг өргөх ёслолд 2-3 сая хүн оролцох төлөвтэй байгаа аж. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Билл Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Жорж Буш түүний гэргий Лаура нар Вашингтон хотноо болох тангараг өргөх ёслолд оролцоно гэдгээ өнгөрсөн мягмар гаригт мэдэгджээ.

Сэтгэгдэл (0)