П.Анужин лекц уншина
- 2017-01-05
- Нийгэм
- 0

“IMAX-Өргөө” кино театрын хамт олон нийгмийн сайн сайхны төлөө IMAX цуврал лекц зохион байгуулж эхлээд байгаа билээ. Залууст үнэт зөвлөгөө өгөх эрхмүүдийг санал асуулгаар тодруулж байгаа бөгөөд энэ удаагийн зочноор судлаач, хөтлөгч П.Анужин хамгийн олон санал авсан учир лекцийн хүндэт зочноор урьжээ. П.Анужин энэ сарын 6-нд буюу баасан гаригт “Шинэ эриний шинэ хандлага” сэдвээр залуустай ярилцаж, сонирхсон асуултад нь хариулах юм байна. Шинэ эрин гэж юу вэ. Шинэ үе ямар хандлагыг биднээс шаардаж байна вэ. Хандлага гэж юу вэ. Тэр дундаа шинэ хандлага гэж юуг хэлэх вэ. Бид энэ эринд хэрхэн нөлөө үзүүлэх вэ. Энэ бүх асуултын хариуг та ирэх баасан гаригийн 16.00 цагаас Шангри-Ла моллд байрлах “IMAXӨргөө” кино театрт хүрэлцэн ирснээр мэдэх боломжтой.
Б.Сийлэн

Сэтгэгдэл (1)
(202.21.111.43)
ene yu yarikhiin bol yaj ail ger uimuulj kharaal ursgaj khudal dolidgonoj surakh talaar zaakh yum bkhdaa