Доналд Трамп Тереза Мэй нар хавар уулзана
- 2017-01-09
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй аль болох хурдан уулзахыг хүсч байгаа талаараа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Уг мэдэгдлийг түүний хэвлэлийн төлөөлөгч батлаад, талууд хаврын улиралд уулзахаар төлөвлөсөн гэжээ. Доналд Трамп өөрийн цахим хуудастаа “АНУ-ын удаан хугацааны онцгой холбоотон улс нь Их Британи юм. Ерөнхий сайд Тереза Мэйтэй хавар уулзахаар тохиролцсон ч хурдхан уулзахыг хүсч байна” гэсэн аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дунд үеэр Ерөнхий сайд Тереза Мэйн засаг захиргаа бүрдүүлэх багийн тэргүүн Фиона Хилл, Ник Тимот нарын төлөөлөгч Вашингтонд айлчилж Д.Трамп, Т.Мэй нарын анхны уулзалтын бэлтгэл ажлын талаар холбогдох албан тушаалтантай нь санал солилцжээ. Ерөнхий сайд Тереза Мэй нь Д.Трампын кампанит ажлын үеэр түүний АНУ-д мусульманчуудыг нэвтрүүлэхийг хориглоно гэсэн байр суурьд шүүмжлэлтэй хандаж байсан билээ.

Сэтгэгдэл (0)