Зэвсэглэсэн этгээдүүд ломбард дээрэмджээ

 

        Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо буюу 13 дугаар хороололд үйл ажиллагаа явууулдаг ломбардыг энэ сарын 10-нд буюу мягмар гарагт зэвсэглэсэн этгээдүүд  дээрэмдсэн хэрэг гарчээ.

 

Тодруулбал, хар хүрэмтэй 170 орчим см өндөртай 25 орчим насны хоёр залуу тэнд ажиллаж байсан 30 настай Г гэх эмэгтэйг сандалтай нь хүлээд 1.1 сая төгрөг, гурван ширхэг гар утас, алт, үнэт эдлэл зэрэг нийт 15 сая төгрөгийн хохирол учруулжээ.

 

Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж, Улаанбаатар хотын харьяат 1982 онд төрсөн Т, Сэлэнгэ аймгийн харьяат 1990 онд төрсөн Г, Ц нарын гурван хүн үйлдсэнийг тогтоон хоёрыг нь саатуулж, нөгөөг нь эрэн сурвалжилж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)