2015 оноос хойш төрсөн иргэнд тамхи худалдахыг хориглолоо
- 2017-01-13
- Дэлхий
- 0

ОХУ-ын Эрүүл мэндийн яам 2015 он болон түүнээс хойш төрсөн бүх иргэнд тамхи худалдахыг хориглохоор төлөвлөж байгаа талаар “Итартасс” агентлаг мэдээллээ. Энэ нь тус улсын тамхины эсрэг хэрэгжүүлэхээр зорьж буй хамгийн хатуу бодлогын нэг юм байна. Эрүүл мэндийн яамнаас боловсруулсан төсөлд тэмдэглэснээр энэ үеийнхэн болон залуучуудад тамхи худалдахыг хориглох тухай бодлого нь тэднийг насанд хүрсэн хойно нь ч хүчин төгөлдөр хэрэгжих аж. Орос улс нь тамхи татдаг хүмүүсийн тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг юм байна. Тодруулбал, тус улсын хүн амын 40 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ. Уг хуулийг хэрэгжүүлснээр Оросын бүх иргэн тамхи татахыг хууль бус үйлдэл гэж хүлээн зөвшөөрч, бодитой үр дүн үзүүлнэ гэж Кремлийн төлөөлөгч үзэж байгаа аж.

Сэтгэгдэл (0)