“Yahoo” компани нэрээ солино

 

        Америкийн “ Yahoo” компани нэрээ өөрчилж “Altaba” болгохоор шийдвэрлэсэн талаар “Dailymail.co.uk” сайт уламжиллаа. Түүнчлэн компанийн гүйцэтгэх захиарл Марисса Майер, Девид Фило нар удирдах зөвлөлөөс гарч, албан тушаалаасаа буухаар болсон байна. Харилцаа холбооны “Verizon” компанид үндсэн бизнесээ борлуулах хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэснээр “Yahoo”-д ийнхүү бүтцийн өөрчлөлт хийхээр болсон аж. “Yahoo”компани нь үндсэн бизнес болох интернэтэд суурилсан зар сурталчилгаа болон и-мейлийн үйлчилгээгээ 4.83 тэрбум ам.доллараар “Verizon”-д худалдах тохиролцоонд хүрчээ. “Altaba” болгон өөрчилж буй тус компанийн үндсэн хөрөнгийг Хятадын цахим худалдааны “Alibaba” компанийн 15 хувь, “Yahoo Japan”-ийн 35.5 хувийн хувьцаа бүрдүүлж байгаа юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)