“Буянт-Ухаа 2”-т 200 орон сууцыг нэмж түрээслүүлнэ
- 2017-01-13
- Нийгэм
- 0

ТОСК-иас “Буянт-Ухаа 2” хороололд дахин 200 айлын орон сууцыг иргэдэд түрээслүүлэхээр болжээ. Ингэхдээ зөвхөн гурван өрөө байрнаас сонголт хийх боломжтой бөгөөд түрээслэх хүсэлтэй иргэдийг ирэх сард сугалаагаар тодруулах юм байна. Энэ удаад иргэдийн хүсэлтийг шинээр хүлээж авахгүй. Учир нь өнгөрсөн жил орон сууц түрээслэхээр ТОСК-д өргөдөл гаргасан 2000 иргэний дунд сугалаа явуулах аж. “Буянт-Ухаа 2” хорооллын 50 хувийг иргэдэд түрээслэх шийдвэр гаргаж байсан. Харин өнгөрсөн оны сүүлээр энэ журамд өөрчлөлт оруулснаар 70 хувийг нь түрээслэхээр болсон аж. Ингэснээр тус хорооллын борлогдоогүй гурван өрөө байруудыг ам метрийг нь 5500 төгрөгөөр түрээслүүлэх аж. Тус хорооллын гурван өрөө орон сууц 68 ам метр талбайтай. Тиймээс иргэд гурван өрөө байрыг 380 орчим мянган төгрөгөөр түрээслэх боломжтой болох нь.

Сэтгэгдэл (1)
Oyun (27.123.214.117)
Zarahgui yum uu zarval kv.m yamar unetei ve