Газар дундын тэнгист завь живсэн байна
- 2017-01-16
- Дэлхий
- 0

Газар Дундын тэнгист завь живсний улмаас 100 орчим цагаач сураггүй алга болсон талаар “Ал Жазера” агентлаг мэдээллээ. Аврах болон эрэн хайх ажиллагаа явуулж байгаа Италийн эргийн харуулын албаныхны мэдээлж буйгаар найман хүний цогцос олж, дөрвөн хүнийг авраад байгаа аж. Түүнчлэн дүрвэгчдийн сууж явсан завь нь Ливийн эргээс 50 орчим км зайтай орших газарт, Ливи болон Итали улсын хооронд живсэн талаар уламжилжээ. Эх сурвалжийн хэлснээр завин дээр 107 дүрвэгч байсан бөгөөд аль улсын иргэд болох нь хараахан тодорхой болоогүй байгаа гэнэ. 2015 оны сүүлчээр дүрвэгсэдийн хямрал онцгой төвшинд хүрсэнээс хойш далай тэнгисээр дамжин Европыг зорих хүмүүсийн тоо өссөөр байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Италийн эргийн харуулынхан Газар Дундын тэнгисээс 550 орчим дүрвэгчийг аварчээ.

Сэтгэгдэл (0)