Н.Түвшинбаяр улсын аваргын +100кг-д аваргаллаа
- 2017-01-18
- Спорт
- 0
Бөхийн жүдо барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд хоёр дахь өдрөө боллоо. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг 376 жүдоч аварга болохын төлөө өрсөлдөв.
Харин олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдаж, түрүүллээ. Тэрээр шигшээ барилдаанд “Женко” клубийн бөх Б.Сугаржаргалыг ялсан юм. Энэ жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Бат-Орших, Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл (1)
zochin (66.181.184.40)
ÐÐ¸Ð½Ñ ÑÐ½Ñ Ðонгол ÑÑ Ñ Ò¯Ð½ л гÑж ТүвÑинбаÑÑÑг л Ñ ÑлнÑ.Ðүндүүгүй,жÑдагÑай.нүдÑнд дÑÐ»Ð°Ð°Ñ Ð°Ð½.ÐÑÑад ÑамиÑÑид ÐадаÑ-УÑган,СÑÑдамба......ÑÐ°Ñ Ð±Ò¯Ñ Ð¼Ó©Ð½Ð³Ó© аваад л зодог ÑайлÑан.