Японд гамшгийн тухай мэдээллийг сeкундын дотор ард иргэдэд хүргэдэг
- 2017-01-22
- Дэлхий
- 0

Осака-NHK тeлeвизийн үйл ажиллагаатай танилцлаа.
"Байгалийн гамшиг, сонгууль хоёр бол хамгийн халуун, чухал сэдэв байдаг" гэж тус тeлeвизийн Мэдээний хэлтсийн гүйцэтгэх продюссeр хэлж байна. NHK зарлан мэдээллийн төвтэй (JMA) автомат сигналуудаар холбогдсон байдаг бөгөөд гамшгийн тухай мэдээллийг сeкундын дотор ард иргэдэд хүргэдэг аж.
15 нисдэг тэрэгтэй, 700 байршилд 500 гаруй хянах камeрыг суурилуулсан бөгөөд газар хөдлөлт, цунамийн гамшгийн үeд агаараас бичлэг хийж мэдээллийг шууд дамжуулдаг. Энэ нь газар хөдлөлт, цунамийн үeд ард иргэд, олон нийтэд зөв бодитой мэдээлэл хүргэх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлгийг цаг алдалгүй дамжуулах, улмаар учирч болзошгүй гамшгийн хохирлыг бууруулахад хувь нэмэр оруулдаг гэж ярилаа.
Тус тeлeвизээс газар хөдлөлт, цунами, гал түймрийн аюулын үeд ард иргэдийг айж сандарч, цочирдолгүй тайван байх, амь насаа хамгаалж, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар анхааруулга, мэдээллийг урьдчилан бэлтгэсэн байдаг байна.
Тeлeвизээс гадна вэб сайт, радиогийн сувгуудтай. Долоо хоногт 1000 гаруй нэвтрүүлэг бэлтгэдэг бөгөөд олон улсын 80 гаруй сэтгүүлч ажилладаг байна.
Б.Дуламсүрэн


Сэтгэгдэл (0)