Билл Гейтс нэг тэрбум ам.доллар цуглуулна

 

        “Microsoft” корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гейтс эхнэр Мелиндагийн хамт байгуулсан “Bill & Melinda Gates”сан дэлхий нийтийн эрүүл мэндийн төлөөх үйлсэд зориулж нэг тэрбум ам.доллар цуглуулахаар болсон байна. Халдварт өвчнийг дарахад дэлхий нийтээр бэлтгэлтэй байхын тулд улс орны удирдагчидтай хамтран ажиллах шинэ санаачлагыг сангаас хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор Герман, Япон болон Норвегийн Засгийн газрын тусламжтайгаар тус сан 490 гаруй сая ам.доллар босгоод байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “Улс орон дотооддоо тархсан өвчнийг цаг алдалгүй дарж, дэлхий даяар тархахаас урьдчилан сэргийлэхэд ямар ч бэлтгэлгүй байгааг эбола болон зика вирусийн тархалт харууллаа. Мөнгө, хөрөнгө оруулалтгүйгээр бид дараа дараагийн аюулыг сөрөн зогсч чадахгүй” хэмээн ярьжээ. Билл Гейтс энэ санаачлагаа “Тахлын бэлэн байдлыг сайжруулах эвсэл” гэж нэрлэжээ. MERS буюу Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж хэмээх титэмт вирус, ласса чичрэг өвчин болон нипа вирусийн тархалтыг бүрэн дарах арга замыг судлах аж. Мөн уг санаачлагын хүрээнд вирус тус бүрт зориулсан хоёр вакциныг гарган авахаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)