Гурван хүний генийг ашиглан хүүхэд төрүүлжээ
- 2017-01-23
- Дэлхий
- 0

“Митохондрын өвчин” гэж нэрлэдэг генийн ноцтой эмгэгт нэрвэгдэх эрсдэлтэй эмэгтэйчүүдэд эрүүл хүүхэдтэй болоход нь туслахын тулд гурван хүний генийг ашиглан хүүхэд төрүүлэх шинэ аргыг эрдэмтэд боловсруулжээ. Үүний тулд эрүүл бус митохондртой эх болон эрүүл митохондртой донорын өндгөн эсийг цуглуулдаг аж. Үр хүүхэд төрүүлэх боломжгүйгээсээ болж олон жил шаналсан Украины нэгэн хос гурван өөр хүний ген ашиглан хүүхэд төрүүлдэг шинэ аргын тусламжтайгаар энэ сарын 5нд хүүхэдтэй болсон байна. Киевийн эмч нарын хийсэн энэхүү ажиллагаа нь эцэг, эхийн ДНХ болон донороос авсан митохондрын ДНХг агуулсан хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол биш аж. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард Мексик улсад ийм хүүхэд анх мэндэлжээ.

Сэтгэгдэл (0)